x

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 320 га талбай газар шатжээ

Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба гуравдугаар сарын 22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 21 иргэн, гурван автомашин, нийт 33 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын Засаг дарга Д.Базаргүрд хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт 320 га талбай шатаад байна.

Мөн өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж  тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хаврын хуурайшилттай үед иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна. 

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх

  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 9 цаг 39 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 9 цаг 49 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 9 цаг 51 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 9 цаг 55 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 0 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 5 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 13 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 13 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 19 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 15 цаг 38 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 15 цаг 39 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 15 цаг 42 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 15 цаг 43 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 15 цаг 45 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 15 цаг 48 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 15 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 15 цаг 49 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 15 цаг 50 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 15 цаг 51 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top