Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 90.3 хувийг татварын орлого эзэлдэг бөгөөд 2020 онд татварын орлогоос 10.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Татварын албаны цахим тайлангийн системийн үйл ажиллагаанд хандалтын ачаалал хэт ихэссэнтэй холбоотой доголдол гарсан тул системийг хэвийн ажиллагаанд оруулж, татварын тайлангуудын тайлан тушаах хуулийн хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийг дуустал сунгахаар болжээ. Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж байгаа татварын шинэчлэлийн хүрээнд иргэд дараах байдлаар татвараа тайлагнах юм.
-
50 сая хүртэл борлуулалтын орлоготой бол хялбаршуулсан тайланг нэг удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ нь нийт борлуулалтын орлогын 1 хувь байна.
-
300 сая хүртэл борлуулалтын орлоготой бол тайланг хоёр удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ татвар ногдуулах орлогын 1 хувь байна.
-
1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой бол тайланг хоёр удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ татвар ногдуулах орлогын 10 хувь байх бөгөөд төлсөн татварын 90 хувийг буцаана.
-
6 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой бол тайлангаа хоёр удаа мэдүүлж, татварын хувь хэмжээ нь татвар ногдуулах орлогын 10 хувь байна.
-
6 тэрбум төгрөгөөс дээш татвар ногдуулах орлоготой бол тайлангаа 4 удаа мэдүүлж, татварын хувь хэмжээ нь 600+6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувь тооцох ажээ.