Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр халиа гүйж, зарим хэсгээрээ захлан харзалж урсан, мөс сийрэгжжээ.
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул ард иргэд мөсөн дээгүүр автомашинаар болон явганаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна.
Мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.