x

Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

Улсын Онцгой комисс шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргав.

Энэ талаар БХ-ын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд өчидөр мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай улсад одоогоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бүхий л байдалд бэлэн байхын тулд цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх шийдвэр гарч байна. Мөн цагаан сарын бөхийн барилдаан, олныг хамарсан уралдаан тэмцээн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарч байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7711, нийт 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсоноос 128 хүн эдгэрсэн. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.

Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа.Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маск хийж байгаа. ДЭМБ-аас бидэнд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган иргэнийг хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна. Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид яах нт тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн /2020.01.31/ байдлаар 213 хүн нас барсан. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглоод байгаа билээ.

Мөн ДЭМБ-аас тус халдварын улмаас олон улсын хэмжээнд ОНЦ байдал зарлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 5 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 6 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 7 мин “Бидний хүч, бидний гараг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 8 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 9 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 11 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 12 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 47 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 57 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 2 цаг 1 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 2 цаг 6 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 2 цаг 14 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 20 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 31 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 34 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 38 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 41 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top