Онон-Балжийн аялал жуулчлалын бүс Битүүгийн ар гэдэг газраас өнгөрөгч арваннэгдүгээр сард дөрвөн хөл нь хөлдсөн хүрэн баавгайг олжээ. Өөрөө идэш тэжээлээ олж идэх боломжгүй болсон энэ амьтныг хамгаалалтын захиргаа зориулалтын торонд тэжээн өвөлжүүлж байна.
Баавгайг хооллон өвөлжүүлэх, байрыг дулаалах ажлыг хариуцах хүмүүс томилж орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх мэдээллийг хүргэн хоол хүнс хандивлах уриалга гаргаж, эрүүл мэндийн ажиглалт хийж, дэвтэр хөтөлж байгаа гэнэ. Ингэснээр баавгайн хөл эдгэрч, хоолоо тогтмол идэн зан төрхийн хувьд хэвийн болжээ. Баавгай өдөрт 3 килограмм мах, 2 литр ус, 200 грамм жимс, хүнсний ногоо буюу нийтдээ 7 хоногт 21 кг мах, 14 л ус, 1.4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)