Орон нутгийг зорьж буй иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Зарим том нуур бүрэн хөлдөөгүй байгаа аж. Тиймээс хөдөө орон нутагт зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.