Булгийн ус халиа үүсгэж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болгоод буй байршлуудад ‘’Дэзэрэт’’ олон улсын энэрэлийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байна.
Иргэдийн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн V хорооны Монелын 8,11,15 гудамжны булгийн ус халиа үүсгэж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болгоод буй байршлуудад Булгийн усны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Мэндбаяр болон V дугаар хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнэ нар ажлын үйл явцтай өнөөдөр танилцлаа.
Ажлын гүйцэтгэлийг "Стандарт дээвэр" ХХК хийж байгаа аж.