x

"PM2.5 нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн онтой харьцуулахад 55 хувиар буурсан"

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийв.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярив.

Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа талаар хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.

Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллэв.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа аж.

Өнгөрсөн шөнийн байдлаар /2019.11.24/ Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсанг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ.

Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсанг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна. 

Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 17 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 27 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 29 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 33 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 38 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 11 цаг 44 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 11 цаг 51 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 16 цаг 51 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 16 цаг 58 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 16 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 17 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 20 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 22 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 23 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 26 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 28 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 29 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top