x

Байгаль хамгаалагчид дэлхийн байгаль хамгаалагчдын чуулганд оролцлоо

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Непал улсын Саураха хотноо зохион байгуулагдсан Дэлхийн байгаль хамгаалагчдын есдүгээр чуулганд амжилттай оролцлоо.

Олон улсын Байгаль хамгаалагчдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус чуулган нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх, ололтыг түгээх, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой бөгөөд энэ жил анх удаа Ази тивд зохион байгуулагдсанаараа мөн хамгийн олон улсын буюу 70 орны 550 байгаль хамгаалагчид оролцсоноороо онцлог байв.

Нийт байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажиллаж байгаа ба 2009-2019 онд нийтдээ 1,027 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна.Олон улсын хэмжээнд хууль бус мод бэлтгэл, хууль бус ан, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт өнөө хир явагдсаар байгаа тул эдгээртэй тэмцэхийн тулд 2019 оны чуулганаар байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажиллах нөхцөлийг сайжруулах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн 7 сэдвийг хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы оролцогчдын 40 гаруй хувийг эмэгтэй байгаль хамгаалагчид эзэлж байв. Зохион байгуулагч Непал улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд ховор, нэн ховор амьтны хууль бус антай амжилттай тэмцэж, 2011 оноос хойш хирс, заан, бар зэрэг амьтдын хууль бус ангийн тоог тэглэж чадсан нь тус чуулганыг зохион байгуулах орноор сонгогдох зүй ёсны үндэслэл болжээ.

Чуулганы үеэр болсон онцлох үйл явдлын нэг нь Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн Олон улсын Байгаль хамгаалагчдын Кампус сантай хамтран Улаанбаатар хотод бэлтгэсэн цахим сургалтын модулийн нээлт байлаа. Цахим сургалтын материалуудыг олон улсын байгаль хамгаалагчдын сургалтад үндсэн гарын авлага болгон ашиглах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 16 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 25 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 28 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 31 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 37 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 11 цаг 42 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 11 цаг 50 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 16 цаг 50 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 16 цаг 56 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 15 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 16 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 18 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 20 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 22 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 25 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 26 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 27 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 28 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top