Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас эрүүл мэндийн байгууллагын ажилтанд олгодог мөнгөн урамшууллыг нэмэх шийдвэр гаргажээ.
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгохоор болсон байна.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа юм. Үүнийг 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр болсон байна.