x

Нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглолоо. Шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар гаргажээ.

Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3,000-4,000м.куб хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж байгаа юм.

Судалгааны дүгнэлт:

2018 онд Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хар шорооны нөөцийн судалгааг явуулсан. Судалгааны дүгнэлтээс үзвэл сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Улаанбаатар хотын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтон цөлжсөн байдалтай байна. Энэ үйл явц цаашид ч нэмэгдэх магадлалтай тул хар шорооны олборлолтыг нэн даруй зогсоох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

Дээрх судалгааны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн ногоон бүсээс хар шороон хөрсийг олборлож хотын ногоон байгууламжид ашигладаг байдлыг өөрчилж, цэцэрлэгжүүлэлтэд цаашид лаг болон бусад органик гаралтай бордоог ашиглах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дагуу холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хар шороон хөрсийг орлуулах шинэлэг арга аргачлал, технологийг туршин нэвтрүүлээд байна.

Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК-иуд хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 36 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 45 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 47 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 51 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 56 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 2 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 10 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 10 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 16 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 34 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 36 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 38 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 40 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 42 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 44 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 45 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 46 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 48 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top