x

Хандгайт, Улиастайд баавгайн мөр илэрсэн тул ойд зорчихгүй байхыг зөвлөж байна

Өчигдөр буюу ням гаригт Хандгайт орчимд шинэ цасан дээр баавгайн мөр олдсон талаар эргүүл хяналтынхан мэдэгджээ. Мөрийг шалгахад нас бие гүйцсэн баавгайн мөр байсан. Мөн хоёр өдрийн өмнө бямба гаригт Улиастайн Шарын аманд мөр байгаа талаар иргэдээс мэдээлэл иржээ.

Богд уул орчимд Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн баавгайн мөр, баас илрүүлсэн талаараа мөн өөрсдийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Мэдээллийг Богд уулын хамгаалалтын захиргаа хариуцан  хүлээж авсан талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар мэдээлжээ.

Тиймээс байгаль хамгаалагчид ойтой ойр амьдарч байгаа иргэдэд мах, хүнсний бүтээгдэхүүнээ гадаа ил хадгалахгүй байх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж байна. Мөн иргэдийг ганц нэгээрээ ой мод руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Баавгай харсан тохиолдолд нуруугаа харуулахгүй, ухарч холдоод зугтах, нүд рүү эгцэлж харахгүй байхыг амьтан судлаачид зөвлөсөн байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга энэ сарын 16-ны өдөр А/1059 тоот захирамж гарган зэрлэг амьтан ялангуяа баавгайтай холбоотой асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх зэрлэг амьтадтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай багийг байгуулжээ.

Шуурхай багийнханд унтуулгын буу, амьд баригч зэргийг авах зардлыг шийдвэрлэж өгчээ. Шуурхай багийг НБОГ орлогч дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн анчдын холбоо, Агнуур судлалын нийгэмлэгийнхэн багтсан байна.

Зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай багийн 99995899 дугаар, Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11310005 дугаарт цаг алдалгүй мэдэгдэхийг НБОГ-аас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 37 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 47 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 49 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 53 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 58 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 4 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 12 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 11 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 18 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 36 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 37 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 40 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 42 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 44 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 46 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 47 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 48 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 50 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top