x

"Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд"

"Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд" фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улс руу  тахь тээвэрлэх агаарын тээвэрлэлтийг зохион байгуулж ирсэн байдаг.

Прагийн амьтны хүрээлэн цэргийн Каса онгоцоор нийт 34 толгой тахийг Чех  болон Европын бусад улсуудаас амжилттай тээвэрлэж  Монгол орны өмнөд хэсэг Говийн Их Дархан Цаазат газрын  “Б” хэсэгт нутагшуулж энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд, "Ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой юм" гэлээ.

Түүнчлэн  хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин болоод аялал жуулчлалын салбарт цаашид илүү хамтран ажиллах, нэн ховор амьтан тэр дундаа Монгол оронд тахь нутагшуулах ажлыг илүү өрнүүлэхээ дуулгасан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчин, ан амьтан, нэн ховордож буй тахь нутагшуулах, тээвэрлэх ажил амжилттай явагдаж Тахийн төлөөх хүчин  чармайлтын үр дүнд Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 зэрэг нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байгааг онцлон дуулгасан юм.

Түүнчлэн энэ үеэр байгаль орчны төлөөх өсвөр үе залуучуудын оролцоог нэмэгдүүлж  өрх бүрт байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяны талаар танилцуулан ноён Ярослав Куберагд Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардууллаа.

Прагийн амьтны хүрээлэн Монгол Улсад энэ жил ес дэх удаагаа хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг сэргээн нутагшуулах” төсөлтэй холбоотой гэрэл зургуудаас бүрдэх тус үзэсгэлэн олон нийтэд нээлттэй бөгөөд Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй юм.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 36 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 45 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 48 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 51 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 57 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 2 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 10 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 10 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 16 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 35 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 36 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 38 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 40 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 42 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 45 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 46 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 47 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 48 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top