x

Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж Ноён уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ.

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.

Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай  байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байгаа аж.

Тогтоол ёсоор Монгол Улсын Засгийн газраас Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган ажиллах юм. Мөн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшыг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 17 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 27 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 29 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 33 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 38 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 11 цаг 44 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 11 цаг 52 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 16 цаг 51 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 16 цаг 58 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 16 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 18 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 20 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 22 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 24 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 26 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 27 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 28 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 30 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top