x

“Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 13 дах жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн юм.

Наадмыг нээж, хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоёон төв талбайдаа хуран цугласан Нийслэл хотын иргэд, оршин суугчид төдийгүй манай улсыг зорин ирсэн зочид төлөөлөгч, аялагч, жуулчид та бүхэндээ “Дээлтэй Монгол” наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмний минь түүхийн нэгээхэн хэсэг соёл, ахуй амьдралыг шингээн хөгжиж ирсэн олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл хэрэгсэлтэй ард түмэн билээ бид. Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, үндэстнийхээ язгуур ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны илэрхийлэл болсон зүйл бол яах аргагүй та бидний үндэсний дээл, хувцас юм. Бид үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам маань жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Наадмыг зорин ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлж, Нийслэлчүүдийнхээ өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Дээд Монголын төлөөлөл болон иргэд, олон нийт  оролцож, Монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын  дээл гоёлоос эхлээд  бөө зайрангийн хувцас хуяг, морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top