x

Монгол, Киргиз улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өчигдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцээний эхэнд Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсад тавтай морилохыг хүсээд, өнгөрсөн жилийн ШХАБ-ын уулзалтаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн шигээ энэ удаад ч гэсэн амжилттай хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн улс төрийн салбарт хамтран ажиллах бүхий л бололцоо байгаа гэж үзэж буй учраас худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа, энэ удаагийн айлчлал Монгол-Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн энэ дашрамд Киргиз улс ШХАБ-ын хурлыг даргалж байгаад баяр хүргээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан бие биеэ нөхсөн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс орныхоо хөгжлийг хангахыг чухалчилж байгаа гэсэн юм. Энэ хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаа дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой санал солилцлоо. Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төслийг Киргиз-Узбекистаны хооронд хэрэгжиж буй төмөр замын төсөлд хэрэгжүүлэх, үүний тулд төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэллээ.

Түүнчлэн Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагийн нотолгоо хэмээн үзэж буйгаа талууд илэрхийлж, хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг богино хугацаанд ажил хэрэг болгохын тулд ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зурагдсан баримт бичгүүд:
  1. “Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нар гарын үсэг зурав.
  2. “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Раймберди Дуйшенбиев нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
  4. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбербиева нар гарын үсэг зурав.
  5. “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Азамат Жаманкулов нар гарын үсэг зурлаа.
  6. “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Оюуны өмч инновацийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз улсын Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурав.
  7. “Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Кул муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хоорондын санамж бичиг”-т Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иссык-Кул муж дахь Киргиз улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Акылбек Осмоналиев нар гарын үсэг зурлаа.
  8. “Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны архивын агентлаг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т Монголын талаас Ерөнхий консул Т.Ганболд, Киргизийн Улсын бүртгэлийн агентлагийн дарга Алмаз Маметов нар гарын үсэг зурлаа.
  9. “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Киргизийн улсын Үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Мурат Жуматаев нар гарын үсэг тус тус зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 2 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 5 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 14 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 16 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 17 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 20 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 21 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 24 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 45 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 51 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 9 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top