Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтав.
Хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссаны дараа БНК улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцуулав.