x

АН: Үзэл баримтлалыг таниулах үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна. 

Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэнээс өөрөөр иргэдийн орлого нэмэгдээгүй болохыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Улаанбаатараас ялгаагүй өндөр байгаа гэлээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байгааг хэлж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжлийн ажил зогссон гэлээ. Хийгдээд явж байсан бүтээн байгуулалтыг тэнд нь зогсоож, хийгдсэн ажлыг нь арчилж хамгаалах тал дээр ч анхаарч ажиллахгүй байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байсан юм.

Дорноговь:

Дорноговь аймгаас говийн аймгуудын сургалт уулзалт эхэлсэн юм. Дорноговьчууд намын удирдлагуудад өнөөдрийн бодит амьдралын талаар учирлаж байсан юм. Орон нутагт намчирхах үзэл газар авч, төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэрч байгааг Дорноговьчууд хэлж байлаа. Мөн дээр нь ажлын байр бий болгох бодлого үгүйлэгдэж байна гэлээ. Орон нутагт ажлын байр, иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн бодит боломж болдог ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн хөрөнгөөс эрх баригчид өөрсдөө авч идсэн үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийгээгүй атлаа үнэ тогтворжуулах бодлого ч явуулахгүй байна. Мах, гурил будааны үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэлээ.

Говьсүмбэр:

Ажилгүй иргэдээ үнийн өсөлтөөр далайж буй эрх баригчдын үйлдлийг Говьсүмбэрчүүд ч шүүмжилж байлаа. Орон нутагт ядуурал улам бүр газар авч байхад эрх баригчид 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл, 10 сая долларын авлига аваад сууж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд их мөнгө хэрэггүй. 1-2 сая төгрөгтэй байхад өрхийн бичил бизнес эрхлэх боломж байдаг тухай хэлж байсан юм. Банкны өндөр хүүд дарамтлуулж байгаа тэтгэврийн хөгшид, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж буйгаа нутгийн иргэд хэлж байсан юм.
Мөн иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, ая тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм.

Өмнөговь:

Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд Ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлбэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. 2012-2016 онд Ардчилсан намын хийж эхлүүлсэн Өмнөговийн баруун сумдыг чиглэсэн замын ажил 80 км хүрсэн байдаг. Гэтэл эрх баригчид замын ажлыг 80 км-ээс цааш үргэлжлүүлээгүйг нутгийн иргэд хэлж байлаа.
Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна. Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомстол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.

Дундговь:

Гурван жил болж байхад эрх баригчид Дундговь аймагт нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэлээ. Эрх баригчид өөрсдийн тансаглалд зориулсан зүйлээс өөрөөр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхгүй байсаар сонгуулийн жилтэй золгох гэж байгааг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн иргэдийн гар дээр авч буй цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атлаа татвар нэмэгдүүлэх замаар зарлагыг өсгөж байгаа нь эрх баригчдын амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үүний дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орон нутгийн адил Дундговьчуудын өмнө ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 37 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 40 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 49 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 51 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 51 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 54 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 54 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 55 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 59 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 17 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 20 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 21 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 23 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 25 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 36 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 38 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 44 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top