x

Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан. 

Уг нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай шаардсан байна. 

Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудыг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулж, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож байгааг зарласны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК энэхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан аж.    

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00962 дугаар захирамжаар иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2017 оноос хойш нэхэмжлэл гарган, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нийт 24 удаагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 32 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 35 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 44 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 46 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 47 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 49 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 50 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 51 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 54 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 13 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 15 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 16 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 19 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 21 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 31 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 32 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 34 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 39 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top