Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа.
Түүний өмгөөлөгч "Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" хүсэлт гаргасныг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.