x

Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхлаа. Тэд олон улс, бүс нутгийн байдал, улс орнуудын өмнө тулгамдаж буй хөгжлийн асуудлууд, Сингапурын туулж ирсэн туршлага болон Монгол, Сингапурын харилцааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киат Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хүрээнийхний уулзалт зохион байгуулагдаж байгаад олзуурхаж байгаагаа хэлээд хоёр улсын Засгийн газар хувийн хэвшлийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сингапур Улс манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний 5 орны тоонд багтаж байгаагийн сацуу худалдаа ч өсөж байна” гээд цаашид дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.

Сайд Д.Цогтбаатар мөн өдөр “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцож, Монголын эдийн засгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив. Түүнчлэн тэрээр Сингапур Улсын анхны Гадаад хэргийн сайд С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлогын талаар лекц уншлаа.

Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөлгөөн болж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтүүд,  гадаад бодлогын зорилтыг хангах, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэн орох, АСЕАН-ы зах зээлд нэвтрэн орох зэрэг Монгол Улсын тус бүс нутагт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар ярилцаж, Сайд Д.Цогтбаатар Элчин сайд нарт хандаж холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 31 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 34 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 43 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 46 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 49 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 50 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 53 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 11 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 14 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 15 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 18 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 20 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 30 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 31 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 33 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 38 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top