x

Монгол, Вьетнамын худалдаа 58.5 сая ам.долларт хүрчээ

УИХ-ын гишүүн М.Энхболд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглэв.

Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж ирснийг онцолсон.

Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллахдаа, БНСВУ-д албан ёсоор айлчилснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр зэрэг олон талаараа ижил төстэй Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн. Түүнчлэн БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2004 оноос монгол хүүхдүүд суралцах болсон, хоёр орны иргэд харилцан зорчиж, хөдөлмөр эрхэлж буйг тэмдэглэж байлаа.

Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь БНСВУ-ын Хоа Бинь муж, Төв аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа ажлын айлчлал амжилттай байгааг тэмдэглээд, Төв аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, нүүдлийн мал аж ахуйтай танилцсанаа дуулгав.

Хоа Бинь муж, Төв аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудал хэлэлцэж байгааг ноён Чан Данг Чинь дурдаад, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан соёлын өдрүүдэд Хоа Бинь муж оролцохоор бэлтгэж байгаа хэмээлээ.

Түүнчлэн уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 28 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 30 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 39 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 41 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 42 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 44 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 45 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 46 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 49 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 8 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 10 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 11 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 14 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 16 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 26 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 27 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 29 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 34 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top