x

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөд тавьсан хоригийг УИХ хүлээж авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэлээ. 

Ерөнхийлөгчийн зүгээс дээрх хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавихдаа “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна” гэж үзсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болон Хууль зүйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй, харин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 31 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 34 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 43 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 46 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 48 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 50 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 53 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 11 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 14 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 15 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 17 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 20 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 29 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 30 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 32 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 38 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top