x

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 06-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгааг тэмдэглээд хирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд сайд Вивиан Балакришнан Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Улс төрийн найрсаг харилцаа бэхжиж, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн тул цаашид бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг болсныг талууд тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин сингапурын тал Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг түгээхэд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сай Д.Цогтбаатар 100 сая үзэгчидтэй “Channel News Asia” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол, Сингапурын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар ярилцлага өгөв. Мөн Сингапур Улсын Үндэсний Судалгааны сангийн ажилтай танилцлаа. Тус сан нь сингапурын судалгаа, инновацид суурилсан хөгжлийн бодлого, стратегид хөрөнгө оруулалтын дэмжлэг олгодог бөгөөд Сингапур улсын өнөөгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Тиймээс тус сангийн удирдлагыг Монгол Улсад урьж, манай улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахыг манай талаас санал болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 33 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 36 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 45 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 47 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 47 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 50 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 50 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 51 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 55 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 13 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 16 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 17 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 19 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 21 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 31 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 32 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 34 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 39 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана
Top