Фото: pexels.com
«Гүржийн мөрөөдөл» гэх эрх баригч нам парламентын сонгуульд ялжээ. Энэ нам саналын хуудасны 99,2 хувийг тоолсоны дараа 54,27 хувийн санал аваад байна.
Гүржийн парламентын сонгуульд хоёр сая сонгогчид санал өгчээ. Сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж байгаа сөрөг хүчний гурван нам ийм саналтай байна:
«Өөрчлөлтийн төлөөх эвсэл»-10,806%,
«Үндэсний нэгдсэн хөдөлгөөн»-10,09%,
«Хүчтэй Гүрж» -8,75%... Бас өөр нэг «Гахария Гүржийн төлөө» нам 7,75%-ийн дэмжлэгтэй.
Гэхдээ Сакашвилийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”, “Хүчтэй Гүрж” намынхан энэ парламентын ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдээд байна.