Украины Зэвсэгт хүчний экс командлагч, Лондонд суугаа Украины Элчин сайд Валерий Залужный «Миний дайн» нэртэй гурвал номынхоо эхнийхийг бэлэн болгоод хоёр дахь номоо бичиж байна. Энэ тухай Украины «Бабель» хэвлэлийн газрын эх сурвалж мэдээлжээ.
«Эхний ном нь удахгүй худалдаанд гарах ба хоёр дахь «Бидний дайн» номоо бичиж байгаа. Гурав дахь номоо «Тэдний дайн» гэж нэрлэнэ» гэж уг эх сурвалж ярьжээ.
Залужный эхний ботьдоо хүүхэд ахуй цагаасаа 2022 оны хоёрдугаар сарын 24 хүртэлх хугацааны амьдралаа бичжээ. Энд гэхдээ Оросын цэргийн Украин дахь тусгай ажиллагааны талаар хэдэн бүлэгт өгүүлжээ. «Бабель» тэмдэглэснээр, ном зохиосон нь түүний улс төрийн карьерын эхлэл биш гэнэ.
Үүнээс өмнө Залужныйн хийсэн мэдэгдэлд Оростой сөргөлдөөнийг зохицуулахад газар нутгийн асуудал гол биш, Киевын хувьд аюулгүй байдлын баталгаа чухал гэжээ.
Сэтгэгдэл (1)