БРИКС нэгдлийн орнуудын орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар Казань хотын захиргааны байранд энэ дээд хэмжээний уулзалтад зориулсан концерт үзлээ.
“Оросын хөгжмийн академийн” хамтлаг төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулан уламжлалт «Калинка», Оросын бэлгэдлүүдийн нэг Марк Фрадкины «Течет река Волга» дуунууд, мөн “Шидэт хөгжим БРИКС” гэсэн нэгдлийн гишүүн орнуудын дуу хөгжмийн цуглуулгыг тоглов. Концертыг Дарья Кузнецовагийн элсэн зураглал дагалдан чимэглэжээ.
Энэ концерт нь БРИКС дээд хэмжээний уулзалтын тэргүүн нарын анхны хамтарсан арга хэмжээ нь боллоо. Концертын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх орнуудын төлөөлөгчдөд өөрийн зүгээс мэндчилгээ дэвшүүлэв.
Арга хэмжээнд «аутрич»/«БРИКС +» хэлбэрээр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдын тэргүүн нар оролцлоо.
Энэ өдөр буюу аравдугаар сарын 22–нд ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоса, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Египетийн ерөнхийлөгч Абдельфаттах Сиси нарыг Путин хүлээн авч ярилцлаа. Хүлээн авалтыг Путин БРИКС-ийн Хөгжлийн шинэ банкны тэргүүн Дидьма Русефтай уулзсанаар эхлүүлжээ.
Өмнөх өдөр нь «аутрич»/«БРИКС нэмэх» хэлбэрийн өргөтгөсөн арга хэмжээнд дэлхийндөчөөд орны төлөөлөгч нар, хэд хэдэн олон улсын байгуулагын тэргүүн тэдний тоонд БҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар оролцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.