x

Батлан ​​хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа

Их Британи, Герман улсууд лхагва гаригт батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад цэргийн сургууль хийхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Түүнчлэн Украины дайн улам хурцдаж болзошгүй байгаа энэ үед Европын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Уг гэрээнд талууд одоо байгаа пуужингийн системүүдээс, тодруулбал, Их Британиас Украинд нийлүүлсэн “Storm Shadow” системээс илүү өндөр нарийвчлалтай, холын тусгалтай шинэ зэвсэг бүтээх талаар тусгасан байна. Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэхдээ, талуудын гарын үсэг зурсан гэрээ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны анхны бүрэн хэмжээний хэлэлцээр болж байгааг онцлон тэмдэглэв.

Гэрээний нөхцөлийн дагуу, Германы тал Атлантын далайн хойд хэсгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд Шотландад нисэх онгоцуудаа байрлуулах ажээ. Талууд мөн цэргийн тээврийн хэрэгслүүд болон нисгэгчгүй онгоцууд үйлдвэрлэхэд, түүнчлэн Германы “Sea King” нисдэг тэргийг орчин үеийн пуужингийн системээр тоноглоход хамтран ажиллана. Герман, Европ дахь цэргийн техник, зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Rheinmetall” компани шинэ үйлдвэр байгуулж, 400 ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд 10 жилийн хугацаанд Их Британид их бууны гол төмөр үйлдвэрлэгч анхны компани болох аж. 

Европын холбоотнууд Европын аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой гэж Ж.Хили онцлон тэмдэглээд, Их Британи улс "НАТО хамгийн түрүүнд" гэдэг зарчмыг баримталж байгааг дурджээ. "Илүү аюултай болж буй дэлхий ертөнцөд холбоотнууд бол бидний стратегийн хүч бөгөөд бид хамтдаа илүү ихийг хийх ёстой" гэж Их Британийн сайд хэлсэн байна. 

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэхдээ, хоёр талын аюулгүй байдлын асуудлаар Их Британи, Герман улсуудын аль алинтай нь гэрээ байгуулаад байгаа Франц улс эл шинэ гэрээг дэмжиж байгааг онцолсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top