x

БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаг гаргалаа

ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид НҮБ-ын шинэчлэлээс эхлээд дэлхий дахинд болж буй мөргөлдөөн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан хамтарсан тунхаг гаргажээ.

Тунхагт нийт 134 заалт багтсаны нэг нь НҮБ-ын шинэчлэлийн тухай байв. “Бид НҮБ-ыг, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, олон талын төлөөллийг оролцуулсан, үр дүнтэй, хүчтэй болгох үүднээс цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт дурджээ. Түүнчлэн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд хөгжиж буй орнуудын төлөөллийг өргөжүүлэх хэрэгтэйг мөн онцолсон байна.

Үүний зэрэгцээ удирдагчид терроризмын бүх хэлбэрийг эрс зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын хүрээнд Олон улсын терроризмын тухай конвенцийг яаралтай батлахыг уриалжээ. БРИКС-ийн гишүүд мөн НҮБ-д хандан шинэчлэл хийхийг уриалсны зэрэгцээ хиймэл оюун ухааны салбарыг удирдан зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна.

Хамтарсан тунхагт мөн Ойрх Дорнод, Украин зэрэг дэлхий дахинд үүсээд буй мөргөлдөөнүүдэд анхаарал хандуулжээ. “Дэлхийн янз бүрийн хэсэгт хүчирхийлэл нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаад бид санаа зовниж байна” гэж мэдэгдэлд дурджээ. БРИКС-ийн удирдагчид маргааныг дипломат аргаар тайван замаар шийдвэрлэх үүрэг амлалтаа дахин нотлов.

Түүнчлэн Газын зурваст үргэлжилж буй хурцадмал байдалд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж, нэн даруй гал зогсоож, дайсагналаа зогсоохыг талуудад уриалжээ. 1967 оны зургаадугаар сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд тусгаар тогтносон Палестин улс байгуулахын чухлыг удирдагчид онулон тэмдэглэж, Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Гишүүн орнууд мөн Украины хямралын талаар баримталж буй байр сууриудаа дурдаж, мөргөлдөөнийг дипломат аргаар, тайван замаар зохицуулахад чиглэсэн “холбогдох саналуудыг сайшааж байгаагаа тэмдэглэжээ”.

БРИКС-ийн удирдагчид дангаар авсан хууль бус хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, эдийн засгийн өсөлт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ядуурлыг улам нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

БРИКС-ийн гишүүд мөн сансарт зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэх шаардлагатайг онцлоод, сансрын аюулгүй байдлыг хангах баримт бичгийг бий болгохыг уриалжээ.

Бусад заалтад дэлхийн эдийн засаг дахь хөгжиж буй орнуудын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, бүх талд тэгш байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн янз бүрийн санаачилгууд багтсан байна.

Талууд БРИКС-ийн хөрөнгө оруулалтын шинэ платформ байгуулах саналыг сайшаасан бөгөөд үүнд БРИКС-ийн орнууд болон дэлхийн өмнөд бүсийн орнуудад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Шинэ хөгжлийн банкны одоогийн институцийн дэд бүтцийг ашиглах ажээ.

Мөн “дэлхийн санхүүгийн салбарт тулгарч буй сорилтуудыг даван туулах”, илүү хүртээмжтэй, шударга болгохын тулд одоогийн олон улсын санхүүгийн бүтцийг шинэчлэхийг уриалсан байна.

Гишүүн орнууд мөн БРИКС-ийн үр тарианы бирж байгуулах тухай Оросын саналыг дэмжиж, худалдааны платформыг хөдөө аж ахуйн бусад салбарыг хамруулан өргөтгөх боломжтойг дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top