x

“Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов

Гүржийн нийслэлийн төв дэх Эрх чөлөөний талбайд ням гаригт сөрөг хүчний намуудын нэгдсэн цуглаан болж, янз бүрийн эх сурвалжуудын мэдээлснээр, түүнд 40-50 мянган хүн оролцсон байна. Энэ талбайд 2003 оны 11 дүгээр сарын 22-нд “Сарнайн хувьсгал” эхэлж байсан юм.  

Уг цуглаан “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” гэсэн уриан дор боллоо. Урьдчилан тохиролцсоны дагуу сөрөг хүчний намуудын удирдагчид цуглааны үеэр үг хэлээгүй бөгөөд индэр дээр нийгмийн зүтгэлтнүүд, дуучид, яруу найрагчид гарч ирэн сөрөг хүчний дөрвөн намын аль нэгнийх нь төлөө саналаа өгөхийг, Оросын тал баримтлагч гэгддэг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг засгийн эрхнээс буулгахыг уриалсан байна.  

Мөн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили үг хэлэхдээ, олон мянган хүн оролцсон цуглааныг “үл мартагдах түүхэн үйл явдал” гэж нэрлэжээ.Тэрбээр мөн Молдовагийн ерөнхийлөгч Майя Сандуд хандан “Европын Холбоонд элсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгад” ялалт байгуулахыг хүсэн ерөөгөөд, Украины төдийгүй Гүржийн төлөөх Европын ирээдүй өөд тэмцэж буй Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд талархал илэрхийлсэн байна.

Удахгүй 26-ны өдөр болох парламентын сонгуульд Михаил Саакашвилигийн “Эв нэгдэл-Үндэсний хөдөлгөөн” болон “Хүчирхэг Гүрж”, “Өөрчлөлтийн төлөөх эвсэл”, “Гүржийн төлөө” гэсэн сөрөг хүчний бусад гурван нам 2012 оноос хойш төрийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” намтай өрсөлдөнө.   

Олон нийтийн санал асуулгын дүнг харвал, пропорционал тогтолцоогоор явагдах энэ удаагийн сонгуульд хэрвээ дээрх дөрвөн нам 5 хувийн босгыг давж чадвал сөрөг хүчнийхэн 50-иас дээш хувийн суудал авч, эвслийн засгийн газар байгуулах боломжтой болно.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top