LVMH холдинг III улиралд €19,1 евроны ашиг олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар доогуур гэж компанийн улирлын тайланд өгүүлжээ. Тайлан гарангуут Бернер Арногийн бизнесийн хувьцаа 7%-иар унав.
Тайланд нь өгүүлснээр, люкс ангиллын аж үйлдвэрийн чухал зах зээл болох Хятадад хэрэглээний идэвхи өндөр биш болсон нь компанийн гол асуудлыг үүсгэсэн шалтгаан болов.
Эдийн засаг ба геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь ирээдүйн нааштай алхамыг бүдэгрүүлж байна гэж компани үзэв.
Хятадын зэах зээлийн сэргэлт энэ онд сэргээгдэнэ гэж найдаж байсан хөрөнгө оруулагчдын хувьд LVMH холдингийн тайлан өөдрөг сэтгэгдэл төрүүлсэнгүй.
Үүнээс болон компанийн хөрөнгөжилт €23,28 тэрбумаар буун €289,14 тэрбум евро болжээ.
Bloomberg компанийн тэрбумтнуудын индексээр, Бернер Арно хоногийн дотор $3,4 тэрбумаар “ядуурч” одоо тэр $182 тэрбум доллартай гэж жагсаалтын тавд шилжжээ.
Мөн Forbes сэтгүүлийн чансаа ч түүнийг тав руу ухраав. Гэхдээ харин түүний алдагийг улам ихээр $11 тэрбум, хөрөнгө нь $166,7 тэрбум болсон гэж үнэлжээ.
LVMH нэгдлийн бусад компаниуд Kering 5,4%-иар, Hermes 3,1%-иар тус тус хувьцааны үнэлгээгээ буулгажээ.
Эх сурвалж: officelife.media