The National Interest (NI) хэвлэл Оросын Т-14 «Армата», Т-90 «Прорыв-Цөмрөлт» танкуудыг дэлхийн шилдгүүдийн тоонд оруулжээ.
Оросын Т-14 «Армата» ба Т-90М «Прорыв» танкууд дэлхийн шилдгүүдийн тоонд багтлаа. Америкийн The National Interest (NI) сэтгүүл тэднийг топуудынхаа тоонд оруулжээ.
Хэвлэлийн материалд өгүүлснээр, «Армата» нь багийн аюулгүй байдлыг хангах мөн сөнөөгдөх эрсдлийг бууруулсан ер бусын чадвартай гэнэ. «Прорыв» нь байлдааны ажиллагааны өндөр үр дүнг гаргаж байгааг сэтгүүл онцолжээ. Энэ хоёр танк уг сэтгүүлийн топ-5-д багтсан байв. Оросын танкуудаас гадна эхний тавд нь америкийн M1А2 Abrams SEPv2 танк, Өмнөд Солонгосын К2 Black Panther, Израилийн Merkava V танкууд нэрлэгдлээ. Гэхдээ энэ бол зөвхөн тэр сэтгүүлийн үнэлгээ.
Өнгөрсөн сард ирландын сэтгүүлч Чей Боуз оросын Т-90 танкийг дайн тулалдаанд хамгийн сайн танк гээд сүүлийн хоёр жилд түүнийг дайны талбайд туршин сайжруулсан, багууд нь дайнд хатуужсан туршлагатай гэжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Т-90 «Прорыв» танкаа дэлхийн шилдэг гэж хэлэхдээ, энэ тухай танкчид өөрсдөө ярьдаг, барууныхан ч түүнийг шилдгээр нэрлэж байгааг дурьдсан юм.
Эх сурвалж: www.gazeta.ru
Сэтгэгдэл (2)