©Shutterstock/Fotodom
АНУ-д хятадын иргэн 26 настай Фэнъюнь Шийг баривчилжээ. Лэнгли дэх Тагнуулын төв газрын штаб, Норфолькийн усан цэргийн бааз (Виржиниа муж) дээгүүр тэр залуу дрон нисгэж байжээ.
Ши өнгөрсөн жил 17 хоногийн турш АНУ-ын нууц байгууламж дээгүүр дрон нисгэж байсан нь тогтоогдов. Дронууд нь нар жаргаснаас хойш 45–60 минутын дараа тогтмол нэгэн цагт хөөрч тэд тэнгэрт гэрэлтдэг, дуу ихтэй байжээ гэж The Wall Street Journal (WSJ) сонин мэдээлэв. Залуу Миннесотын их сургуулийн оюутан ба түүний дроны камерт цэргийн хөлөг онгоцнууд буусан байв. Ши өөрөө үйлдлээ хобби гэж тайлбарлав. Түүнийг Хятад руу нисэх гэж байхад нь баривчилжээ. Оюутан цэргийн байгууламжуудын зургийг хууль бусаар авч байснаа хүлээн зөвшөөрсөн байв.
Мөрдөн байцаалтын явцад аппаратууд нь ахуйн хэрэглээх байхааргүй тусгай холбоо, хэмжээтэй байв. Гэхдээ энэ нь түүнд оноосон яланд онц нөлөөлөлгүй түүнийг цөөн хугацаанд хорихоор шийтгэсэн байв.”Хэрэв тэр тагнуулч байсан бол хамгийн муу тагнуул байх байж дээ” хэмээн өмгөөлөгч нь хэлжээ.