x

Израилын цохилтын улмаас Ливанд 492 хүн амиа алджээ

Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг онилсон Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.

Хоёр талын цэргийн ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан дайнд хүргэж болзошгүй байгаа тул дэлхийн томоохон гүрнүүдийн зүгээс хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байснаас гадна 1645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон хэд нь цэргийнхэн байсныг мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Фирасс Абиадын хэлснээр, агаарын цохилтын улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэгэн Газын зурвас” болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган хуралдаж буй энэ үед хурцадмал байдал даамжирч буй нь туйлын аюултай бөгөөд түгшүүр төрүүлж байгааг дурдаад “бараг бүрэн хэмжээний дайн болж байна” гэж нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, хүмүүсийг орон гэртээ аюулгүй буцан очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна гэсэн бол Пентагон болзошгүй эрсдэлийг харгалзан Ойрх Дорнод руу “цөөн тооны” нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарласан байна.

Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон “Хезболла”-гийн хоорондох хил дамнасан тулаан бүтэн жил орчмын турш үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэний ихэнх нь “Хезболла”-гийн дайчид бөгөөд олон арван мянган хүн дүрвэжээ. 

“Хезболла” бүлэглэлийнхэн ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа ба Газ зурваст гал зогсоох хүртэл хил дамнасан халдлагуудаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр бүлэглэлийг Иран улс дэмжиж байгаа бол Израил, Их Британи болон бусад улс оронд тэдгээрийг террорист байгууллага гэж үздэг. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 1 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 13 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 18 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 28 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 35 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 45 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 51 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 17 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 28 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 43 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 56 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 23 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 4 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 9 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 12 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top