Nike компани 2015 оноос хойш хамгийн үнэтэй хувцасны брэндийн чансааг толгойлж байгаад 2024 онд дээд зэрэглэлийн Louis Vuitton брэндэд байраа алдлаа. Энэ тухай “BrandFinance” компанийн судалгаа харууллаа.
Жилийн дотор Louis Vuitton компанийн үнэлгээ бараг дөрөвний нэгээр буюу $32,2 тэрбум доллар хүртэл өссөн бол харин Nike эсрэгээр, $31,3 тэрбумаас $29,8 тэрбум хүртэл хямдарлаа.
Чансааны гуравдугаар хэвээр түүнийг өмнөхийн адил Chanel эзэлж байна. Энэ онд түүний үнэлгээ $26 тэрбум болж байгаа ба өнгөрсөн онд тэр дөнгөж $19,4 тэрбумтай байжээ.
Эхний топ-5-д Hermès, Zara хоёр багтлаа. Эхнийх нь $14,1 тэрбумаас $16,7 тэрбум хүртэл үнэтэй болоод хоёр шатаар урагшилжээ. Хоёр дахь хөрөнгөжилтөө $11 тэрбумаас $16,3 тэрбум болоод дөрвөн байраар дээшлэв.
Gucci өнгөрсөн онд дөрөвт байснаа одоо зургаад байна. Хөрөнгө нь $17,8 - $14,8 тэрбум хүртэл хямдарлаа. Долоог Dior өмнөх жилийнх шигээ эзэлсээр байна. Брэндийн үнэ ялимгүйгээр $13,1 тэрбумаас $14,6 тэрбум хүртэл өслөө.
Хасгийн том уналт Adidas-т гарч $15,6 - $14,4 хүртэл хямдран 5-8 руу шилжив.
Чансааны эхний аравын сүүлийн байруудыг Rolex, Cartier хоёр эзлэв. Жилийн өмнө 10, 8-р байранд байлаа. Гэхдээ хоёр брэнд үнэтэй болон Rolex-$10,7-$13,8 тэрбум, Cartier- $12,5-$13,5 тэрбум хүртэл тус тус баяжжээ.
Эх сурвалж: officelife.media