Хятадын аж үйлдвэрлэгчид захиалга авах, ачаа ачих хугацааны дэгийг Дорнын шинэ оноос ямар байх тухай мэдээллийг худалдааны түншүүддээ хүргүүлж эхэлсэн тухай “Хил хязгааргүй худалдаа” телеграм-суваг мэдээлжээ.
Тухайлбал, бэлэн бүтээгдэхүүнийг ачих сүүлийн хугацаа нь 2025 оны нэгдүгээр сарыэ 20-25 байх гэнэ.
Үйлдвэрлэлийн захиалгыг 2024 оны арванхноёрдугаар сарын 20 хүртэл хүлээн авна. 2025 оны хоёрдугаар сарын 10-наас энгийн хуваарьтаа орно.
Үйлдвэрлэгч бүр энэ дэгд бие даан нэг хоёр хоногийн зөрөөг гаргаж болох гэнэ. Тиймээс захиалга бүрээ Дорнын шинэ оны өмнө эртнээс шууд харилцан тохиролцох ёстой болж байна. Хятадын шинэ оны баярыг олон улсын ачаа тээврийн хямралын буруутан гэж эртнээс үзэж байгаа. Шинэ оны баяр 2025 оны нэгдүгээр сарын 29-нд эхлээд хоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх гэнэ.
Эх сурвалж: officelife.media