x

“Quad”-ын удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов

Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын удирдагчид эргийн хамгаалалтын албадын харилцан уялдааг бэхжүүлэх замаар далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Quad” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг төрөлх Делавэр муж улсдаа бямба гарагт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, Энэтхэг-Номхон далайд “бодит эерэг нөлөө үзүүлэх” нэмэлт төслүүдийг хэрэгжүүлэх болно гэлээ.

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдал, дэд бүтцээс эхлээд байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээ, шинэ технологи зэрэг салбарт шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санаачилгуудыг тодорхойлсон байна.

Шинэ төслүүдэд ирэх жилээс эхлэн эргийн хамгаалалтын албадын хамтарсан сургуулилалт хийх, мөн бүс нутгийн бусад улс орнуудад өөрсдийн усан нутаг дэвсгэрт хяналт тавих, хууль тогтоомжийг сахиулах, хууль бус үйл ажиллагааг зогсооход нь туслах зорилгоор сургалт судалгааг өргөжүүлэх зэрэг багтжээ. “Quad”-ийн дэмжлэгийг мөн шинэ технологи, өгөгдлийн тусламжтайгаар сайжруулах ажээ.

Ж.Байден хэлсэн үгэндээ, “Бид бүх зүйлийг хэрхэн яаж хийж гүйцэтгэхээ мэддэг ардчилсан орнууд” гэдгийн онцлоод, дөрвөн улс “стратегийн хувьд урьд хожид байгаагүйгээр уялдан холбогдож байгааг” цохон тэмдэглэжээ. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 8 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 20 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 25 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 34 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 42 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 58 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 24 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 35 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 50 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 19 цаг 3 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 30 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 11 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 16 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 19 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top