x

Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна

Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.

Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар автомашин ба түүний эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн 1600 орчим компанийн хувьцаа нийтдээ 2.8 их наяд гаруй ам.долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн 2023 оны сүүлийн арилжаанаас хойш 6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ялангуяа ЕХ-ны автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн их хувиар /26 хувь/ унасан байна. Япон, АНУ-ын үйлдвэрлэгчдийнх 8 ба 6 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ  нийт 18 хувиар өсжээ. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийнх 21 хувиар өссөн байна. 

ЕХ-ны үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд нь юуны түрүүнд шинэ цахилгаан автомашины борлуулалт муудсантай холбоотой гэж “Nikkei”-н мэргэжилтнүүд үзэж байна.  Долоодугаар сард тэдгээр компанийн борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад 10.8 хувиар унажээ.

Ялангуяа Герман улсад цахилгаан автомашин худалдан авахад олгодог байсан татаасыг цуцалсны дараа шинэ автомашины борлуулалт ихээхэн /20 гаруй хувь/ буурчээ. Мөн Хятадын компаниуд ЕХ-ны зах зээлд автомашинаа харьцангуй хямд үнээр санал болгож байгаа нь борлуулалт буурахад нөлөөлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 3 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 15 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 20 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 29 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 46 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 53 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 19 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 30 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 45 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 58 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 25 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 6 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 11 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 14 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top