x

Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ

“Хезболлах” бүлэглэлийн гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд мягмар гарагт дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 2800 гаруй хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн сайд Фирас Абиад мэдээлжээ.

Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт ирэхийг эмч сувилагчдад, цусаа хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний улмаас хүмүүс амиа алдаж, олон тооны хүн бэртэж гэмтсэн тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалжээ.

Ираны төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, пейжер дэлбэрсний улмаас шархадсан хүмүүсийн дунд тус улсаас Ливанд суугаа Элчин сайд Можтаба Амани байсан байна.

Ливаны “Хезболлах” бүлэглэл мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилын талыг уг дэлбэрэлтэд буруутгасан бол тус улс албан ёсоор тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

“Хезболлах”-ын хоёр гишүүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ливаны Эрүүл мэндийн сайд Ф.Абиадын мэдээлснээр, амиа алдагсдын дунд нэгэн охин байжээ.

Израилын шинжээчдийн үзэж байгаагаар, Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойших нэг жил орчмын хугацаанд “Хезболлах”-ын амссан аюулгүй байдлын хамгийн том хохирол энэ болсон бөгөөд “Хезболлах”-ын эсрэг Израилын тагнуулын чадавхыг харуулсан байна.

Ливаны хэвлэлд мэдээлснээр, пейжерүүд харьцангуй шинэ байсан бөгөөд сүүлийн хэдэн сард “Хезболлах” бүлэглэлийн гишүүдэд тарааж өгсөн байжээ. Израилын тал гар утсыг хянаж тагнаж чаддаг тул тэд өөр хоорондоо харилцахдаа пейжер ашигладаг байсан гэнэ.

Израилын тал хийсэн гэгдэж буй энэ халдлага Израил, Ливаны хооронд үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна. “Хезболлах” хариу арга хэмжээ авч болзошгүй тул хоргодох байранд ойр байхыг Израилын хилийн ойролцоох бүсийн холбогдох албаныхан оршин суугчдад уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 58 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 9 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 14 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 24 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 31 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 41 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 48 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 14 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 25 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 40 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 53 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 20 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 1 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 6 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 9 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top