x

Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана

Германы Канцлер Олаф Шольц энэ сарын 15-17-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан улсуудад айлчиллаа. 

Айлчлалуудын үеэр тэрбээр Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменстан гэсэн Төв Азийн таван орны удирдагчдын хамт “С5+1” хэлбэрээр зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Түүнчлэн хэд хэдэн уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний чиглэлээр хоёр талын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан хамгийн чухал баримт бичгүүдийн нэг нь Узбекистантай хийсэн цагаачлалын тухай гэрээ байв. 3000 орчим жилийн түүхтэй Самарканд хотод Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Германы Канцлер Олаф Шольц нарыг байлцуулан хоёр улсын төлөөлөгчид цагаачлалын тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээг О.Шольцын бүс нутагт хийсэн айлчлалын хамгийн чухал үр дүнгүүдийн нэг гэж дүгнэж байна.

Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.

Гэхдээ хамгийн чухал зүйл бол, энэ баримт бичиг нь Германд гэмт хэрэг үйлдсэн, орогнох эрхгүй Афганистаны иргэдийг Узбекистаны зуучлалаар албадан гаргах боломжийг олгож байгаа юм. DPA агентлагийн мэдээлснээр, одоогоор Германд албадан гаргах ёстой 225 мянга орчим хүн байна. 2023 оны байдлаар тэдний 24 мянга нь Афганистаны иргэд байжээ.

Одоогийн байдлаар Герман улс зургаан улстай ийм гэрээ байгуулжээ. Тухайлбал, О.Шольц Төв Азийн орнуудад айлчлахынхаа өмнө Кени улстай ийм гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн хэдэн жилийн өмнө Гүрж, Энэтхэг, Марроко, Колумби улсуудтай гэрээ байгуулжээ. Мөн Молдова, Киргиз улсуудтай энэ асуудлаар эрчимтэй хэлэлцээ хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 4 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 15 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 20 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 30 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 47 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 20 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 31 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 46 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 59 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 26 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 7 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 12 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 15 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top