x

Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ

Дэлхий даяар сонгогчдын ирц буурч, сонгуулийн дүн улам бүр маргаантай болж байгаа нь ардчилалд итгэх итгэлд эрсдэл учруулж байна гэж өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс /IDEA/ гаргасан уг тайланд дурдсанаар, 2008-2023 онд дэлхийн сонгогчдын ирц 10 хувиар буюу 65.2-оос 55.5 болж буурсан байна.

1975 оноос хойш жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн улс орнуудын ардчиллын үзүүлэлтүүдийг хэмждэг. Энэ удаагийн тайлан сүүлийн таван жилийн хугацаанд 158 орны 47 хувьд нь амин чухал үзүүлэлтүүд буурч, дэлхийн ардчилал найм дахь жилдээ дараалан хумигдсаныг харуулсан байна. 

Мөн 2020 оны дунд үеэс 2024 оны дунд үе хүртэлх хугацаанд таван сонгууль тутмын нэг нь хуулийн маргаан дагуулсныг олон улсын ажиглалтын байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон байна. Түүнчлэн санал хураалт, саналын хуудасны тооллого мөн хугацаанд сонгуулийн үйл явц дахь хамгийн их маргаантай асуудал байсныг дурджээ.

IDEA нь дэлхийн ардчиллын төлөв байдлын индексүүдийг гаргахдаа төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, оролцоо гэсэн дөрвөн үндсэн ангиллаар шалгуур үзүүлэлтүүдийг ангилдаг. Тэгвэл төлөөлөл ангилалд багтах чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналтад хамаарах үзүүлэлт нь 2023 онд хамгийн доогуур үзүүлэлтэд хүрсэн гэж судалгааны төв мэдээлжээ.

Д.Трампын амь насанд халдах оролдлого аюул заналхийлсээр байгааг харуулж байна

Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болох АНУ-д ардчиллын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд сэргэсэн гэж IDEA мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ оны долоодугаар сард Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан явдал нь аюул эрсдэл байсаар байгааг харуулсан гэдгийг мөн дурдсан байна.

Тайланд бичсэнээр, АНУ-д итгэл хүлээсэн сонгууль, иргэний эрх чөлөө, улс төрийн тэгш байдал зэрэг үзүүлэлтүүд 2015 оноос хойш буурсан байна. “2020 оны сонгууль “чөлөөтэй, шударга” болсон, мөн улс орон нь гүн гүнзгий туйлширсан хэвээр байна гэж америкчуудын талаас бага хувь нь /47 хувь/ үзэж байгааг” тайланд дурджээ.

Сонгууль бол “тулгын чулуу” хэвээр байна

Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ. Мөн одоо тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сонгууль нь ардчиллын тулгын чулуу хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн жилээс хойш олны анхаарлыг татсан олон сонгуульд засгийн эрх барьж буй намууд ерөнхийлөгчийн сонгууль болон парламентын сонгуульд олонхын суудлаа алдаж ялагдсан гэж тайланд дурджээ. “Саяхан Гватемал, Энэтхэг, Польш, Сенегал болон бусад олон оронд болсон сонгууль сонгогчдод дуу хоолойгоо хүчтэй өргөх боломжийг олгосон” гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 56 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 7 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 12 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 22 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 30 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 39 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 46 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 12 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 23 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 38 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 51 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 18 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 59 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 4 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 7 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top