x

Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.

Райан Р гэх уг этгээдийг ял шийтгэл эдэлж байсан хэдий ч галт зэвсэг эзэмшсэн, серийн дугаарыг нь “балласан” галт зэвсэг эзэмшсэн хэргээр буруутгасан байна. 

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаргийн 13:30 цагийн орчимд АНУ-ын Нууц албаны ажилтан Флорида муж улсын Уэст-Палм-Бич хот дахь “Trump International” гольфын талбайн бутнаас бууны ам цухуйж байгааг анзаарчээ. Нууц албаны ажилтныг гал нээсний дараа сэжигтэн буугаа хаяж, машиндаа суугаад зугтсан бөгөөд түүний байрлаж байсан газраас галт зэвсэг, үүргэвч, дуран, GoPro камер олджээ. Хууль сахиулагчид түүнийг Палм-Бич хотын зэргэлдээх зам дээр саатуулсан байна.

Цагдаа нар сэжигтэн этгээдийг Райан Р гэдэг эрэгтэй болохыг тогтоожээ. Тэрбээр Хавайд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд боломжийн үнэтэй орон сууц барьдаг гэж хэвлэлүүдэд бичсэн байна. Сэжигтэн Украиныг тууштай дэмжигч байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд улс төр, цаг үеийн үйл явдлын талаар байнга бичвэр нийтэлдэг, тэр дундаа Д.Трампыг шүүмжилдэг байсан гэдгийг хэвлэлүүдэд онцолжээ.

АНУ-ын Нууц албанд илүү олон бие бүрэлдэхүүн хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын амийг хөнөөх оролдлогын дараа мэдэгджээ. “Нууц албанд илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд Конгресс тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж би бодож байна” гэж Ж.Байден Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Хоёр сарын өмнө Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг гарч, улмаар Нууц албаны дарга Кимберли Читлийг огцруулахад хүргэсний дараа тус албыг шалгаж эхэлжээ. Тус алба долоодугаар сарын 13-нд болсон халдлагын дараа Д.Трампын аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг чангатгасан байна. Уг халдлагын үеэр зэвсэгт этгээдийг Нууц албаны ажилтнууд буудан хөнөөсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 2 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 14 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 19 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 28 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 36 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 45 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 52 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 18 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 29 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 44 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 57 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 24 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 5 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 10 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 13 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top