x

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ. 

Тэрбээр даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Бид энэ саналын агуулгын талаар бүс нутгийн түншүүдтэй, ялангуяа Египет, Катар улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эл санал нь талуудыг эцсийн тохиролцоонд хүргэж чадна гэдгийг баталгаажуулахыг зорьж байна гэжээ.

Шинэчилсэн саналыг яг хэдийд танилцуулах талаар АНУ хараахан мэдээлээгүй байгаа боловч албаны эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед танилцуулах аж. Энэхүү санал нь АНУ, Катар, Египет улсуудын зуучилж буй яриа хэлэлцээг хэдэн сарын туршид мухардалд оруулаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгджээ. Түүнчлэн Израил, ХАМАС-ын дайны галыг зогсоох, 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийх үеэрээ барьцаалсан хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Э.Блинкен Каирт Америк-Египетийн стратегийн яриа хэлэлцээний хуралдааныг Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделаттитай хамтран даргална. Тэрбээр мөн Египетийн удирдлагатай уулзаж, Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан бүх хүний суллах, Палестины ард түмний зовлон шаналлыг арилгах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ гэж М.Миллер мэдээлжээ.

Дайн эхэлснээс хойш Э.Блинкен Ойрх Дорнодыг 10 дахь удаагаа зорьж байгаа бөгөөд тэрбээр энэ удаад Израилын удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр тус улсад саатахгүй байна.

Э.Блинкен Израилын сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Яир Лапидтай даваа гарагт Вашингтонд уулзжээ. Төрийн департаментэд болсон уулзалтын дараа Я.Лапид сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Израил улс барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд тохиролцоонд хүрч, Газын зурваст дайныг зогсоох хэрэгтэй гэж хэлээд, улс төрийн ямар ч үйл явц, үймээн самуун энэ хэлэлцээрт нөлөөлөх ёсгүй гэж цохон тэмдэглэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 49 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 0 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 5 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 15 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 23 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 39 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 5 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 16 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 31 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 44 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 11 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 52 мин Ураны улс төр уран байгаасай 19 цаг 57 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 0 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top