x

Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ

“Яги” хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.

Вьетнамын хүн ам шигүү суурьшсан Улаан мөрний бэлчирийг дайран өнгөрсөн хар салхи үйлдвэрлэлийн томоохон төвүүд байрладаг хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой тус бүс нутагт үйлдвэрүүд, дэд бүтцийг сүйтгэж, тариалангийн талбайг усанд автуулжээ.

Хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж төрийн мэдлийн хэвлэл засгийн газрын эхний үнэлгээг эш татан мэдээлжээ. Тодруулбал, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйдсэн гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Харин Мьянмарт 113 хүн амиа алдсан гэж эрх баригч цэргийн хунт мэдээлсэн юм. Мөн 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мьянмар дахь төлөөлөгч Шила Мэттьюгийн мэдээлснээр, “Яги” хар салхины улмаас тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн уршигт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хөдөө аж ахуйд учирсан хохирлын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мьянмарт 2011, 2015 онуудад болсон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2008 онд “Наргис” хар салхины улмаас 138 мянга гаруй хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. Харин “Яги” хар салхи нь цэргийн хунтыг гадаадын тусламж хүссэн ховор уриалгыг гаргахад хүргэсэн бөгөөд хөрш Энэтхэг улсаас хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламжийг үзүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 52 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 4 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 9 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 18 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 26 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 42 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 8 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 19 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 34 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 47 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 14 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 55 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 0 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 3 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top