x

АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын  халдах гэсэн байж болох  хоёр дахь оролдлого Флорида мужийн  мужийн Уэст-Палм-Бич  хотод Трампын гольфын талбайн орчим хийгдэв. Ерөнхийлөгч асан   түүнд өртөөгүй аюулгүй газар байгаа гэж мэдэгдсэн.

Хэрэг хэрхэн өрнөв
-Ерөнхийлөгч асаны  гольф тоглож байсан  клубын ойролцоо буудалцаан гарав.
-Төрийн тэргүүн нарыг хамгаалах үүрэгтэй Нууц албаны ажилтан  бутан дотор нуугдсан буутай хүнийг олж хараад эхлээд гал нээжээ.
-Сэжигтэн эхлээд клубын ойролцоох бутан дотор нуугдсан байгаад дараа нь баригджээ
-Сэжигтэний нуугдаж байсан бутан доороос дурантай, Калашниковын автомат(АК-47),  керамик хавтантай хоёр үүргэвч, экшен камер зэргийг олсон байв. 
-FoxNewsмэдээлснээр тэр гольф клубын хайсны завсраар буугаа оруулан чиглүүлсэн байв. Сэжигтэн Трампаас 270-450 метрын зайд байжээ.
-Энэ хэрэг явдлаар хэн нэгэн хэлмэгдээгүй гэж Трамп хэлжээ. Мөн тэрээр хамгаалагч нартаа талархал илэрхийлсэн байв. 

Сэжигтэн
-ХМТовчоо  болсон хэрэг явдлыг  Трампын амь насанд халдах оролдлого гэж үзээд мөрдөн байцаалтбг эхлүүллээ.
-Хэрэгт сэжиглэгдсэн  хүн нь Райан Уэсли Рут гэж мөрдөн байцаагчид тогтоожээ. Тэр -Украинд очиж байсан, Киевын эрх баригчдыг дэмждэг хүн гэж The New York Post сонин мэдээлжээ.
- MSN News порталын мэдээгээр тэр Украинд зориулсан  хандив цуглуулж байжээ.
-Semaforпорталын мэдээгээр. 2023 онд Райан Рут нэртэй хүнийг “Украин дахь олон улсын сайн дурынхны төвийн тэргүүн” гэж танилцуулж байсан ба  тэр порталд ярилцлага өгөхдөө Рут Украины Батлан хамгаалах яамныхантай уулзаж байсан гэсэн байна. Энэ төв нь голдуу хөлсний цэргийнхнийг элсүүлж байсан бололтой. 

АНУ-д хэрэгт хэрхэн хүлээн авав
-Америкийн тэргүүн Жо Байден, дэд ерөнхийлөгч КамалаХаррис хоёрт уг хэргийн талаар мэдээлсэн байв.
-Хэрэв Трамп ерөнхийлөгч байсан бол түүнийг  илүүтэйгээр хамгаалах байсан гэж Палм-Бич тойргийн шериф Рик Брэдшоу мэдэгдэв.
-Сонгуулийн сунгаанд оролцогч Бүгд найрамдах намын Вивек Рамасвами ярихдаа Трампыг  нууц албаныхан Байдены хамгаалалт шигээр хамгаалах ёстой гэв. 
-Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын  гишүүн Маржори Тейлор-Грин сэжигтнийг Украины төлөө  яс тэмцэгч  байж болох юм гэлээ. 
-Байден нууц албаныханд  Трампыг хамгаалах шаардлагатай бүгдээр хангагдсан байхыг үүрэгджээ.
-Трампт халдсан нь  илүү их хүчирхийллийг гаргах ёсгүйг Харрис хэлжээ.
-Байден, Харрис хоёрт   хэнч халдлага хийгээр оролдоогүй гэтэл Трампт хоёр дахь удаа халдлаа гэдгийг Илон Маск  тэмдэглэв.

Олон улсын хандлага  ямар байв

-Трампт дахин халдах оролдлого хийгдсэний дараа “азаа үзэх”  гээд зүтгээд байх хэрэггүй гэж Израилийн  Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трампт уриалав.
-Бүгд найрамдах намын нэр дэвшигч  аюултай байдалд байна гэж энэ хэргийн дараа Унгарын  Ерөнхий сайд Орбан мэдэгдлээ. Трампыг сонгуульд ялтал  ийм явдал тасрахгүй гэж тэр  үзлээ. 
- Зарим  шинжээчид энэ халдлага нь Трамп сонгуулийн өрсөлдөөнд түрүүлж явааг харуулж байна. Одоо Харрис илүү байгаа гэдэг нь худлааг энэ хэрэг харуулж байна гэж үзэж байна.
-Энэ бол сонгуулийн өрсөлдөөн хурцдаж буйг харуулсан хэрэг  хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч  Песков онцлоод Орос  АНУ-ын сонгуульд  оролцоогүйг хэлж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 14 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 25 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 30 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 40 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 47 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 57 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 10 цаг 4 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 30 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 41 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 56 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 19 цаг 9 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 36 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 17 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 22 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 25 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top