x

Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв

Дональд Петтит анх удаагаа хориод жилийн өмнө  тойрог замд гарсан ба одоо сансарт дөрөв дэх удаагаа нисч байна. Есдүгээр сарын 11-нд Байконурын  сансарын нислэгийн талбайн 31-р талбайгаагаас Олон улсын сансарын станц руу  «Союз МС-26» жолоодлоготой хөлөг гурван хүний багтайгаар хөөрсөн юм.

Сансарын хөлөг хөөрөөд гурван цагийн дараа ОУСС-тай залгагдаж станцад NASA-гийн астронавт Дональд Петтит оросын хоёр сансарын нисгэгчийн хамт орлоо.

Оросын Алексей Овчинин дөрөв дэх удаагаа, Иван Вагнер хоёр дахь удаагаа нисчээ. Харин Дональд Пептит дөрвөн удаа ниссэнээс гадна  тэр өндөрт ажилласаар байгаа хамгийн өндөр настай хүн болж байна. Тэр одоо 69 настай.   

Дональд Петтит  анх 2002 онд олон дахин ашиглах «Индевор» (Endeavour) хөлгөөр сансарт нисэн станцад 161 хоног ажиллаж, хоёр удаа задгай сансарт гарчээ. Тэр дэлхийд «Союз ТМА-1» хөлгөөр буужээ. «Колумбия»  (Columbia) шатлл  2003  гурван оны хоёрдугаар сард сүйрсний дараа астронавтууд  төлөвлөснөөс бараг хоёр дахин их хугацаанд тэнд саатсан байлаа. 
 Петтит  тойрог замын хоёр дахь нислэгээ 2008 оны арваннэгдүгээр сард мөн л «Индевор» хөлгөөр  станцадад шинэ тоног төхөөрөмж хүргэн хийж, 16 хоног тэнд ажиллажээ. Гурав дахь удаа  Дональд Петтит  2011 он арванхоёрдугаар сард «Союз ТМА-03М» хөлгөөр станцад очоод  2012 оны долоодугаар сард  эргэн иржээ. Өнөөдөр хүртэл Пептит  сансарт 370 хоногоо өнгөрөөсөн байв.
 «Зарим хүмүүс морь унан явцгааж ковбой байхаар төрсөн. Харин би пуужингаар нисч сансарт байх тавилантай хүн. Ийм ч учраас эргэн ирэхээ тэсч ядан хүлээнэ»

Хэрэв «Союза МС-26» хөлгийн нислэг төлөвлөснөөр явагдвал 1955 оны дөрөвдүгээр сарын 20-нд  мэндэлсэн Пептит энэ багийнхаа хамт  энэ хөлгөөр дэлхийд 70 нас хүрэхээсээ  19 хоногийн өмнө 2025 оны  дөрөвдүгээр сарын 1-нд  эргэн ирнэ. 
Одоо ОУСС-д энэ багийнхны хамт Роскосмосын сансарын нисэгчид Олег Кононенко, Николай Чуб,  Александр Гребёнкин, NASA -гийн астронавтууд Мэттью Доминик, Майкл Барратт, Жанетт Эппс, Трейси Дайсон, Барри Уилмор, Сунита Уильямс нар байгаа нь түүхэнд станцад байгаа хамгийн олон хүн гэж орлоо.

Петтит сансарт байсан   хамгийн  өндөр настай хөгшин биш. Жишээлбэл, 1962 онд тойрог замын анхны нислэг  хийсэн астронавт Жон Гленн 1998 онд  77 насандаа дахин сансарт нисчээ. 
Энэ талын дээд амжилтын эзэд нь  «Оддын зам» олон ангитын ахмад Киркийн дүрийг бүтээгч жүжигчин Уильям Шетнер, астронавт болж чадаагүй Эдвард Дуайт хоёр.  Тэр хоёр 90 насандаа  жуулчны New Shepard компании Blue Origin  хөлгөөр суборбитын нислэг хийжээ. Нислэгийн үеэр мөрөөдлөө 2024 оны  тавдугаар сард биелүүлсэн Дуайт цуг ниссэн Шетнераас 48 хоногоор  илүү настай байсан учир хамгийн хөгшин болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд  жараад онуудад «Меркурий-13» хөтөлбөрийн эмэгтэй нисэгчээр хувийн компаниын бэлтгэлд  байсан нисэгч Уолли Фанк болдог. Тэр сансарт зөвхөн жуулчин болон 82 насандаа New Shepard хөлгөөр суборбитын нислэг хийжээ.
 

Эх сурвалж: Вокруг Света

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 8 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 19 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 24 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 34 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 41 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 58 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 24 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 35 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 50 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 19 цаг 3 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 30 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 11 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 16 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 19 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top