x

“Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ

“Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ. 

Тус улсын эрх баригч цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны ням гарагт мэдэгдсэнээр, 113 хүн амиа алдаж, 64 хүн сураггүй болжээ. Гэхдээ амиа алдагсдын тоо илүү олон  байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүний зэрэгцээ 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Мьянмарын төв нутгийн Кайя, Кайин, Мандалай, Мон, Шан мужуудад хүчтэй аадар бороо оржээ. Амиа алдагсдын тоо албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Мьянмарт 160 хүн амиа алдсан гэж АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” радио мэдээлсэн бөгөөд эрх баригч цэргийн хунтад үнэнч олон нийтийн сүлжээний хаягуудад зөвхөн Мандалайд гэхэд 230 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр, Мьянмарт бямба гаргийн байдлаар 120 гаруй хүн амиа алджээ.

Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болох “Яги” Вьетнам, Лаос, Хятадын Хайнань арал, Филиппинд их хэмжээний хохирол учруулаад байна. Мьянмарыг дайрахаас өмнө шуурга 287 хүний аминд хүрсэн гэж тооцоолж байна. Мьянмарт 66 мянга орчим байшин, 375 сургууль, нэг сүмийн барилга эвдрэн сүйдсэн гэж төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хар салхи, шуурганы хүч, давтамж нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, далайн ус бүлээхэн болж байгаа нь шуурганы эрчийг нэмэгдүүлж, салхины хурд нэмэгдэхэд нөлөөлдөг. Дулаан уур амьсгал нь мөн илүү их чийгийг хуримтлуулж, хүчтэй аадар бороо ороход хүргэдэг. “Яги” хар салхи ойрын өдрүүдэд Мьянмараас цаашилж, Номхон далайн баруун хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 51 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 3 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 8 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 25 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 34 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 41 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 7 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 18 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 33 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 46 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 13 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 54 мин Ураны улс төр уран байгаасай 19 цаг 59 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 2 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top