x

“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ

“SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд таван өдрийн туршид сансарт түүхэн нислэг хийсэн багийнхан ням гарагт эх дэлхийдээ амжилттай буцан ирлээ. 

“Crew Dragon” хөлгийн капсул орон нутгийн цагаар 03:37 цагт Флорида муж улсын эргийн ойролцоо газардсан бөгөөд “SpaceX” энэ үйл явдлыг шууд дамжуулсан байна.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэхүү нислэгийг сансрын арилжааны салбарт "асар том үсрэлт" боллоо гэж мэдэгдэв.

Тэрбумтан Жаред Айзекманы санхүүжүүлж, ахалсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ямар ч сансрын нисгэгчдийн гараагүй өндөрт буюу тойрог замын 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ.  1972 онд “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.

Багийн бүрэлдэхүүнд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит, SpaceX-ийн ажилтнууд болох Сара Гиллис, Анна Менон нар багтжээ.

Айзекман, Гиллис нар задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансар гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. Энэ нислэгээс өмнө зөвхөн сансрын нисэгчид л задгай сансарт гарч байв.

“Crew Dragon” хөлгийн багийнхан тав хоногийн турш сансарт байх хугацаандаа 40 гаруй туршилт хийжээ. Тухайлбал, сансрын нислэгийн үеэр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, “Dragon" сансрын хөлөг болон "Space X"-ийн "Starlink" хиймэл дагуул хооронд хиймэл дагуул хоорондын лазер харилцааг турших зэрэг туршилтуудыг хийжээ.

“Polaris Dawn” бол Айзекман, “SpaceX”-ийн хамтарсан төсөл бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд үйлдэх гурван нислэгийн эхнийх нь юм. "SpaceX"-ийн шинэ "Starship" пуужингийн анхны жолоодлогот нислэгийг уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 5 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 17 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 22 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 31 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 39 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 48 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 55 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 21 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 32 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 47 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 19 цаг 0 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 27 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 8 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 13 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 16 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top