x

Харристай дахин мэтгэлцэхгүй гэдгээ Трамп мэдэгджээ

Дэд Ерөнхийлөгч Камала Харристай дахин мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп  пүрэв гарагт мэдэгджээ. 

“Гурав дахь мэтгэлцээн болохгүй!” гэж Д.Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Ингэхдээ зургаадугаар сард Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн анхны мэтгэлцээн, мягмар гарагт К.Харристай хийсэн хоёр дахь мэтгэлцээнийхээ талаар дурджээ.

Филадельфи хотноо болсон ABC телевизийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч халз мэтгэлцсэний дараа К.Харрисын сонгуулийн штабын зүгээс дахин мэтгэлцээн хийхийг уриалсан юм. Пүрэв гарагт Шарлотт хотод болсон сонгуулийн кампанит ажлын үеэр К.Харрис уриалгаа дахин гаргажээ.

Харин Д.Трамп дахин мэтгэлцээн болох эсэх тухай таамаглалд өчигдөр цэг тавьж, К.Харрис “сүүлчийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа хийх ёстой зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний дараа К.Харрисын штабынхан мэдэгдэхдээ, дахин мэтгэлцэхгүй гэсэн Д.Трампын мэдэгдлийг хүлээж авахгүй гэв. “Тэрбээр өдөр бүр байр сууриа өөрчилдөг, тиймээс дахин мэтгэлцээн болно гэж би таамаглаж байна” хэмээн К.Харрисын ахлах зөвлөх хэлжээ.

Филадельфид болсон мэтгэлцээний дараа Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө өөрийгөө хамгаалж, ABC-ийн хөтлөгчдийг “маш шударга бус” байсан гэж мэдэгдсэн байна. Маргааш нь Д.Трамп мэтгэлцээнд “ялсан” хэмээн үргэлжлүүлэн мэдэгдэж, дахин мэтгэлцэх эсэхээ тодорхой хэлж чадахгүй байна гэжээ.

“Бокс эсвэл холимог тулаанд нокаутаар унасан дараа тулаанч босож ирээд “Би дахин тулалдахыг шаардаж байна!” гэж хашгирдаг. Тэгэхээр мэтгэлцээн ч мөн ялгаагүй. Өчигдөр орой тэрбээр айхтар ялагдсан. Санал асуулга бүр бид ялсныг харуулж байна” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” хуудсандаа бичжээ.

Харин CNN телевизийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар мэтгэлцээний талаарх томоохон санал асуулга бүрд К.Харрис ялсан нь тогтоогдсон байна. Үүнд “CNN/SSRS” санал асуулгын дүн багтсан бөгөөд сонгогчид К.Харрис Д.Трампаас илүү байсан гэдэгтэй санал нийлжээ.

Д.Трамп, К.Харрис нарын хамтран нэр дэвшигчид болох Охайо муж улсын сенатч Ж.Д.Вэнс, Миннесота муж улсын захирагч Тим Уолз нар ирэх 10 дугаар сарын 1-нд CBS телевизээр халз мэтгэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 51 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 3 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 8 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 18 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 25 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 41 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 7 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 18 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 33 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 47 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 13 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 54 мин Ураны улс төр уран байгаасай 19 цаг 59 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 2 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top