x

Израилын агаарын цохилтод өртөн НҮБ-ын 6 ажилтан амиа алджээ

Израилын агаарын цохилтын улмаас НҮБ-ын хоргодох байранд байсан Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн /UNRWA/ зургаан ажилтан амь үрэгдсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт мэдэгджээ.

Орон гэрээ орхин явсан палестинчуудын гэр бүлийнхэн орогнож байсан сургууль болон хоёр байшин лхагва гаргийн агаарын цохилтод өртсөн байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, цохилтод өртөн олон арван хүн амь үрэгджээ. “Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эдгээр үйлдлийг яг одоо зогсоох хэрэгтэй” гэж А.Гутерриш X олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

UNRWA уг хэрэг явдлын талаар мөн X хуудсандаа нийтэлсэн бөгөөд нэг удаагийн цохилтоор хамгийн олон ажилтан нь амиа алдсан тохиолдол энэ боллоо гэж мэдэгджээ.

“Дайн эхэлснээс хойш энэ сургууль таван удаа цохилтод өртсөн. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 12 мянга орчим дүрвэгч амьдардаг” гэж UNRWA-гийн мэдэгдэлд дурдсан байна.

Израилын Батлан ​​хамгаалах хүчнийн зүгээс агаарын цохилт өгснөө пүрэв гарагт баталж “ХАМАС-ын командлалын төв дотор үйл ажиллагаа явуулж байсан террорист этгээдүүд рүү оновчтой цохилт өгсөн” гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 14 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 26 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 31 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 40 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 48 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 57 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 10 цаг 4 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 30 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 41 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 56 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 19 цаг 9 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 36 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 17 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 22 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 25 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top